
Бидний тухай
Санхүүгийн эрх зүйд мэргэшсэн өмгөөллийн компани
2014 оноос хойш банк санхүү, үнэт цаас, компанийн эрх зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Компанийн танилцуулга
Өмгөөллийн “Санхүүгийн хуулийн зөвлөх” ХХК нь компани, банк санхүү, хөдөлмөрийн эрх зүй, үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө, оюуны өмч, даатгал болон бусад чиглэл, эрх зүйн орчны талаар хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, бүх төрлийн гэрээ, гэрээний төсөлд дүн шинжилгээ хийх, хэрэгжилтэд хяналт тавих, хууль зүйн дүгнэлт өгөх, иргэн, захиргаа, эрүүгийн эрх зүйн чиглэлээр өмгөөлөл, төлөөллийн үйлчилгээ болон төлбөр барагдуулах ажил үйлчилгээ эрхэлдэг.

Түүхэн замнал
Өмгөөллийн “Финаншэл лав консалтинг” нэртэйгээр 3 гишүүнтэй, “Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл” хэлбэрээр үүсгэн байгуулагдсан.
Үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэгдсэн.
Оноосон нэрийг Өмгөөллийн “Санхүүгийн хуулийн зөвлөх” ХХН болгон өөрчилсөн.
Хуулийн этгээдийн хэлбэрийг “Хязгаарлагдмал хариуцлагатай компани” болгон өөрчилсөн.
Бидний бүрэлдэхүүн
Бид өнөөдрийн байдлаар нийт 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
- 3Өмгөөлөгч
- 1Хуульч
- 11Эрх зүйч
- 2Төлбөр барагдуулах ажилтан
- 1Санхүүгийн мэргэжилтэн
