
Үйл ажиллагаа
Үйл ажиллагааны чиглэл
Хууль зүйн зөвлөгөө, шүүхэд төлөөлөх, төлбөр барагдуулах — санхүүгийн салбарын онцлогт тохирсон эрх зүйн үйлчилгээ.
Хууль зүйн зөвлөгөө
Үнэт цаас гаргах үйл ажиллагаа, зээлийн хөрөнгө, зээлийн материалд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, бүх төрлийн гэрээ, гэрээний төсөлд дүн шинжилгээ хийх, хэрэгжилтэд хяналт тавих, зээлийн өр төлбөр барагдуулах, эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой хэргүүдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, дэд бүтэц, уул уурхайн чиглэлээр байгууллагын харилцагчдад хуулийн зөвлөгөө өгөх үйлчилгээ.
Зөвлөгөө авахШүүхэд төлөөлөх
Эрүү, иргэн, захиргаа, арбитрын бүх төрлийн маргаанд иргэн, хуулийн этгээдийг шүүхэд төлөөлөх, өмгөөлөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээ.
Зөвлөгөө авахТөлбөр барагдуулах
Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл болон бусад авлагыг барагдуулах зорилгоор банк, ББСБ, БЗГ, зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг бизнесийн байгууллага, хувь хүнийг шүүх болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх, өмгөөлөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээ.
Зөвлөгөө авах